Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2023 оны улаанбуудай, төмсний ургацын урьдчилсан мэдээ

2023 оны улаанбуудай, төмсний ургацын урьдчилсан мэдээ

Шинэчлэгдсэн: 2024-12-20 19:14:23

2023 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ

  Монгол орны тариалан бүхий нутгуудаар үндэсний статистикийн хорооны 2023 оны 6 дугаар сарын 1-ний статистик тоон мэдээллээр 377.0 мянган га талбайд тариалалт хийснээс 280.0 мянган га-д буудай, 10.4 мянган га-д төмс,  59.8 мянган га-д техникийн ургамал,  үлдсэн талбайд хүнсний ногоо болон тэжээлийн ургамал тус тус тариалаад байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс нийт тариалсан талбай 3.5%-иар өссөн байна. Үүнээс улаанбуудай тариалсан талбай 7.6 мянган га буюу 2.6%-иар буурсан байна.

Ийнхүү энэ жилийн буудайн хаврын тариалалт, ургалтын байдал, энэ жилийн цаг агаарын нөхцлийн бодит болон цаашдын төлөвт үндэслэн буудайн ургацыг динамик–статистик загвараар урьдчилан тооцоо хийж үзэхэд:

  • Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Тариалан сумын тариалан бүхий нутгаар 8.8-10.0 ц/га
  • Төвийн Эрдэнэсант, Угтаалцайдам, Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Дархан-Уул аймгийн тариалан бүхий нутгаар 10.4 – 13.2 ц/га;
  • Дорнодын Халхгол, Булганы Сэлэнгэ сумын тариалан бүхий нутгаар 15.2 ц/га-ээс дээш ургац авах төлөвтэй байна.

2023 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ

            2023 оны 6 дугаар сарын 1-ний үндэсний статистикийн хорооны мэдээгээр энэ жил 10.4 мянган га-д төмс тариалсан бөгөөд энэ нь өмнөх жилийн мөн үеийн тариалсан талбайгаас 1.3 мянган га-аар буюу 14%-иар өссөн байна.

Энэ жилийн төмсний хаврын тариалалт, ургалтын байдал, цаг агаарын нөхцлийн бодит болон цаашдын төлөвт үндэслэн төмсний ургацыг динамик–статистик загвараар урьдчилан тооцоо хийж үзэхэд:

  • Ховд, Дархан-Уул, Булган аймгуудын тариалан бүхий нутгаар 105.0- 111.0 ц/га;
  • Сэлэнгэ, Төв аймгийн тариалангийн бүс нутгаар  125.0 ц/га-аас их ургац авах төлөвтэй байна.  

 

Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс, 321523

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
2024 оны буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2024-07-02 264
2024 оны бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2024-07-02 255
2024 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2024-07-02 257
2024 оны хаврын хөрс гэсэх, хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2024-03-29 376
2023 оны бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2023-08-02 696
2023 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2023-04-03 975
2022 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2022-08-29 783
Хөрс гэсэх, хөрсний угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ 2022-03-30 850
2021 оны бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2021-07-02 934
Хөрс гэсэх, хөрсний угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ 2021-03-18 914
2020 оны буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2020-10-05 925
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2020 2020-10-05 952
Хөрс хөлдөлтийн прогноз 2020-10-05 858
2020 оны буудайн ургацын урьдчилсан мэдээ 2020-10-05 1132
Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ 2020-03-09 1068
Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ 2019-03-11 1298
2018 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2018-07-04 1429
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2018-07-04 1708
Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ 2018-03-15 1670
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2017-07-04 1342
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2017-07-04 1525
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ. 2017-07-04 2048
Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2016-10-17 1573